Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан сумдын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтжээ
Монгол Улсын тэргүүлэх зэргийн сум Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр /2023.04.18/ “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэртбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл, ИТХ-ын дарга Г.Хүрэлсүх, Сүхбаатар сумын 5 баг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчид, Асгат сумын ИТХ-ын төлөөлөгчид, 2,3 дугаар багийн малчид, Мөнхаан сумын малчдын төлөөлөл, газрын даамал, багийн дарга нарын 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
2023-04-18
М.Мөнхмандах: Улстөрчдийн санхүүжилт сэтгүүлчдийн хяналтыг сулруулж байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, сэтгүүлчид рүү чиглэсэн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Өнөө жил сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, иргэний мэдэх эрхийг хангахаар хүний эрхийн байгууллагууд дээрх үйл ажиллагаанд нэгдэж буйгаараа онцлог .
2023-04-17
Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн төв байгуулна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр НҮБ-ын Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол, Хятадыг хариуцсан захирал Жьюзеппе Кросетитэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023-04-11
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ
Сүүлийн 5 жилд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 21.2 хувь уул уурхай, олборлолт, 9.3 хувь боловсруулах үйлдвэрлэл, 10 хувь барилга, 10.4 хувь тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбарт хамаарч, уул уурхайн салбарт нас баралт хамгийн өндөр буюу 62 тохиолдол бүртгэгдсэн байна.
2023-04-11