Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 80 хувийг ахицтай хэрэгжүүлж байна 

Эдгээр зорилгын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ. Манай улсын хувьд нийт 17 зорилгоос 15-ынх нь буюу 80 хувийн хэрэгжилт ахицтай, нэгийнх нь буурсан үнэлгээ авсан байна. Түүнчлэн энэ онд Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болжээ. Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дуулгасан. Мөн 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо хийх санал дэвшүүлээд, дэмжихийг уриалсан юм. 
2023-09-22

С.Баярцогт: Ерөнхийлөгч асан Х.Баттулга л миний эсрэг үйл ажиллагаа явуулдаг 

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны “Лиш” дээд чуулганыг энэ сарын 25-нд хийхээр болжээ. Үүгээр тус холбооны одоогийн тэргүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг чөлөөлж, орны хүнийг нь сонгох юм. Энэ тухай АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй удирдлага нь өчигдөр мэдээлэл хийв. Мөн 15 дэд даргынхаа хариуцаж буй чиг үүргийг танилцуулж, “АН-ын удирдлагын баг сүүдрийн Засгийн газар шиг ажиллаж эхэлсэн” гэлээ. С.Баярцогт “Бид жендерийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч байгаа. Манай удирдлагын багийн 36 хувь нь эмэгтэй. Цаашид намын дотоод үйл ажиллагааг шилэн, ил тод байлгах, АЭХ-ны тэргүүнд өрсөлдөж буй эмэгтэйчүүдээ танилцуулах үүднээс энэ сарын 23-нд шууд мэтгэлцээн зохион байгуулна” гэсэн юм.
2023-09-22

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тусгай сангаас хасна 

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд, холбогдох журмыг шинэчлэн баталлаа. Уг санг 2001 онд байгуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэхэд тус сангийн хөрөнгийг зарцуулахаар заасан. Үүнийг боловсронгуй болгох өөрчлөлтүүдийг дээрх журамд тусгасан байна. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл санг тусгай сангаас хасах, хөрөнгө зарцуулах үйл ажиллагаанд нь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, зохион байгуулалтыг өөрчлөн, менежментийг нь сайжруулах шаардлагатай гэж үзсэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны саналыг дэмжжээ. 
2023-09-21

Албан тушаалын томилгоонд шалгалт хийхийг даалгав 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Дархан-Уул аймагт ес, Сэлэнгэ болон Архангайд тус бүр долоон томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сард 10 аймагт ажиллаад буй. Тэрбээр тухайн орон нутгийн иргэдийн эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар мэдэгдсэн юм. Дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгаснаас гадна “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгоонд шалгалт хийж, танилцуулахыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо. 
2023-09-21

Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ 

Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгааг хэлэлцсэн байна. Улмаар шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий материал ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт үүрэг болголоо.
2023-09-21

Сөрөг хүчнийг “гол дүр” болгоё 

Бундестагийн гишүүд Холбооны хуулиудаа батлахаас гадна Засгийн газартаа хяналт тавьж ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүрэг гүйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, тэнд сөрөг хүчний үүрэг, нөлөө их, нэр хүнд ч өндөр учраас парламентын “гол дүр” болдог. 
2023-09-21

Төв аймгийн таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэх нь 

Түүнчлэн Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн таксины үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийг нь шийдвэрлэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус, хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлж байлаа. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв. 
2023-09-21

Казахстаны Ерөнхийлөгч ирэх онд Монголд айлчилна 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй. Энэ үеэр Төрийн тэргүүн Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио нартай уулзлаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон юм. 
2023-09-21

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасна

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тус сангийн хөрөнгийг төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон
2023-09-20

Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн 107 компанийг
2023-09-20

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо

“Хүнсний талаар бодоцгооё, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгаж, хүнсний хангамжийг шинэлэг аргаар нэмэгдүүлэхэд хамтран ажиллая” уриан доор зохион байгуулсан уг хуралд дэлхийн
2023-09-20

Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэнэ

Төв аймгийн Зуунмод хотын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй. Таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын зураг төсөл бэлэн бол ирэх оны төсөвт төсвийг нь шийдэж
2023-09-20

ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргажээ 

Үүнд нь ИЗНН- ынхан “Манай намын 2018 оны нэгдүгээр сарын 27-ны Үндэсний хорооны хурлаар “Намын дарга нас барсан, өөр ажилд шилжсэн, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд орны хүнийг Үндэсний хорооноос сонгоно” гэсэн өөрчлөлтийг дүрэмд оруулсан. Үүнийг Дээд шүүх бүртгэж авсан атал өөрсдийнхөө эсрэг хариу өгөөд байна” гэсэн тайлбар тавьж байв. Гэвч даргаа албан ёсоор бүртгүүлэхгүйгээр тэд ирэх сонгуульд оролцох боломжгүй. Тиймээс “бууж өгч”, энэ сарын 9-нд их хурлаа хийн, Б.Батбаатарыг намын даргаар сонгон, баталгаажуулж, улмаар бүртгүүлэх хүсэлтээ дахин явуулжээ. 
2023-09-20

Төв аймагт барьж буй цахилгаан станцын ажил 26 хувьтай байна 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Зуунмод хотод барьж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн болон 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай өчигдөр танилцжээ. Сургуулийн барилгыг 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн ч санхүүжилт дутсанаас зогссон юм байна. Барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөг хэрэгтэй байгааг гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулсан аж. Усан бассейнтай сургууль барихаар төлөвлөсөн атлаа зургийг нь орхигдуулсан, спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй гэсэн тайлбарыг тэрбээр хэлжээ. 
2023-09-20

УИХ-ын гишүүд Беларусьт айлчлах гэнэ

Б.Энх-Амгалан хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох талаар хөндсөн байна. Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэрбээр тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарын харилцаанд түшиглэн том оврын ачааны авто машины дистрибьютер, тракторын механикжсан автобааз, ачааны галт тэрэг угсрах үйлдвэр зэргийг зорилтот бүс нутагт байгуулснаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо.
2023-09-19

Стэнфордын их сургуулийн судлаач, оюутнуудтай уулзлаа

Судлаач оюутнуудын бүрэлдэхүүнд Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн бодлогын докторант Нова Брэдфорд, эдийн засгийн ухааны докторант Оливиа Мартин, Нигери гаралтай, анагаах ухааны докторант Бумми Фарийке, бизнесийн удирдлагын магистрант Кортни Бюртон, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний төлөө шинэ технологи, санаачлагыг эрэлхийлэгч, бизнесийн удирдлагын магистрант Рагав Манимаран, шинэ үеийнхэнд ээлтэй боловсролын болон шинжлэх ухааны экосистемийг бүрдүүлэхийг эрмэлздэг Сямантак Паяра гэхчилэн салбар бүрт манлайлсан залуу судлаачид багтсан юм.
2023-09-19

Ерөнхий сайд Архангай аймгийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж, 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн, орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн, иж бүрэн барилгыг улсын төсвийн 25.2 тэрбум төгрөгөөр барьж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Эмнэлгийн хуучин барилгыг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Мөн тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дутагдалтай гэнэ. 
2023-09-19

Германы улс төр, төсвийн дүн шинжилгээний туршлагатай танилцжээ

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.
2023-09-19