Маргаашнаас АНЭУ руу визгүй зорчино
Монгол Улсын иргэд 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо.
2023-12-27
Нэгдүгээр сарын 12-ноос Мальдив руу визагүй зорчино
Дели хотноо 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.
2023-12-27
ШУУД: "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна
Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн 100 хувийн эх үүсвэрээр барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Тэрбээр "Хөгжлийн Банкны 67 зээлдэгчээс 40 нь буюу 1.8 их наяд нь чанаргүй гэж үнэлэгдэж хэвийн үйл ажиллагаа явуулахад хэцүү болж байв. 2022 оны нэгдүгээр сараас хойш нэг ч удаа зээл гаргаагүй. Зөвхөн зээлийг эргэн төлүүлэхэд л анхаарлаа хандуулсан. 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг эргэн төлүүлжээ.
2023-12-25
Б.Батцэцэг: ОХУ-ын тал эрчим хүч, шатахууны асуудлыг нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй арванхоёр сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодрууллаа.
2023-12-18
Цахилгаан, эрчим хүчийг ойрын үед ХЯЗГААРЛАХГҮЙ
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.
2023-12-13
Малчдад өвс тэжээлийг 50 хувь хямдруулж олгоно
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2023-12-13
Б.Жавхлан: Бид 2024, 2025 онд бондын өр төлөхгүй
Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
2023-12-13
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд стратегийн яриа хэлэлцээ зохион байгууллаа
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын XVI Зөвлөлдөх уулзалт болон II Стратегийн яриа хэлэлцээ өчигдөр Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк нар тус тус тэргүүлж оролцов.
2023-12-13
Б.Чойжилсүрэн: Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр "ОХУ-аас манайд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд эрчим хүчээ 105мвТ-аас хэтрүүлж чадахгүйгээ мэдэгдлээ. Иймд маргаашнаас цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдлээ.
2023-12-13