Монгол Улсад геологийн алба үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулна. Уг хурлаар геологийн судалгаанд орж буй өөрчлөлт, өнөөгийн байдлын талаар хэлэлцэх аж.
Түүнчлэн Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлуудыг ирэх сарын 15-нд хэлэлцэнэ. Геологийн салбарынхан 85 жилийн ойдоо зориулан олон арга хэмжээ зохион байгуулсан. Жишээлбэл, геологичдын ажил мэргэжлийн уралдааныг өнгөрсөн сарын 27-нд зохион байгуулсан. Мөн залуу мэргэжилтнүүдээ чадавхжуулах зорилгоор хээрийн сургалт явуулсан гэнэ.
А.ТЭЛМЭН