Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын улирлаас өмнө дуусгана

Алтанбулаг хилийн боомтын бүтээн байгуулалтыг 2020 оноос эхлүүлж, нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна. Улмаар бүтээн байгуулалтын гүйцэтгэл 77 хувьд хүрчээ.
2024-04-30

МХБ-ээр 3000 тонн зэсийн баяжмал арилжжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.  
2024-04-30

ББС-гийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгов

Хуралдаанаар нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэхийн зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, хоёр компанийн арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг төвлөрсөн хадгаламжийн бүртгэлээс хасахаар, нэг компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй давуу эрхийн хувьцааг бүртгэхээр тус тус зөвшөөрлөө.
2024-04-29

Монголбанкны “хар жагсаалт”-аар иргэдээ тушихаа больё

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд муу зээлчдэгчдийн датаг зээлийн мэдээллийн сангаас арилгаж, тохируулга хийх болсноо Төв банкнаас мэдэгдлээ. Хөгжингүй орнуудад тухайн иргэн, байгууллагын зээлийн мэдээллийн түүхэнд огт гар хүрдэггүй аж. Сайн, муу тал талын мэдээлэл нь архивлагдаж, тухайн хүнийг тодорхойлох түүх болж иржээ. Гэтэл манай улсад зээлээ тухай бүрт нь төлсөн сайн мэдээллийг бус зээл төлөөгүй, хугацаа алдсан мэдээллийг бүрдүүлж, улмаар үүнийгээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд хадгалдаг нь бүрэн бус, өрөөсгөл арга юм. Тиймээс энэ нь Манжийн үеийн “өрийн дэвтэр” шиг ял мэтээр олон нийтийн дунд тархжээ.
2024-04-29

Дэлхийн эрчим хүчний конгрессийн чуулганд 70 орны төлөөлөл оролцлоо

Дэлхийн эрчим хүчний зөвлөл, Нидерландын Засгийн газар хамтран энэ дөрөвдүгээр сарын 22-25-нд Роттердам хотноо Дэлхийн эрчим хүчний конгрессын 26 дугаар чуулганыг зохион байгууллаа.
2024-04-29

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал, улирлаар иргэдийн дансанд ордог болсон. Тэгвэл 2024 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтод дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарна.
2024-04-29

ЖДҮХС-гаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл өгнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг шалгаруулжээ. Эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй уг зээлд хамрагдахаар иргэн, аж ахуйн нэгжүүд 46 тэрбум төгрөгийн 247 төслийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд нийт 9.5 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан 46 аж ахуйн нэгж төслөө танилцуулсан байна
2024-04-29

“Оюу толгой” ХХК-ийн зэсийн үйлдвэрлэл найман хувиар өсөв

“Оюу толгой” ХХК-аас 2024 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Дээрх хугацаанд гүний уурхайн олборлолт нэмэгдэж, зэсийн үйлдвэрлэл найман хувиар өсжээ.
2024-04-26

“Тавантолгой төмөр зам” ХХК энэ онд 1 сая тонн ачаа тээвэрлэлээ

”Тавантолгой төмөр зам” ХХК 2024 онд Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 464 мянган тонн,
2024-04-26

800 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
2024-04-26

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдрүүдэд ажиллахгүй

Монгол, ОХУ-ын хилийн Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын таван боомт 2024 оны дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд түр хаах юм байна.
2024-04-26

АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд долоо хоног бүр зөвлөх үйлчилгээ авна

АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай хоёр дахь цахим уулзалтаа зохион байгууллаа.
2024-04-25

Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ

2024 оны нэгдүгээр улирлын эцсийн байдлаар Хятадын зүүн хэсгийн Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ. Улмаар тус статистик 30.7 хувиар өссөн талаар Шанхайн гаалийн газраас мэдээлэв.
2024-04-25

Нью Йорк хотод “Монголын банкны форум” болж байна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ, Сангийн яамны удирдлагууд, Монголын банк, санхүүгийн салбарын төлөөллүүд АНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн үйл ажиллагаанд оролцож байна. Үйл ажиллагааны хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.
2024-04-25

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” Тогтвортой хөгжлийн XVI зорилгыг онцолж байна

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалт эхэллээ.
2024-04-25

Монголд дахь гадаад иргэдийн 22 хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байна

Манай улсад 102  улсын 8.1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 (40.9%) мянган хүнээр, өмнөх улирлаас 1.6 (24.8%) мянган хүнээр өсжээ. Дээрх иргэдийн 85.9 хувь нь эрэгтэй, 14.1 хувь нь эмэгтэй.
2024-04-24

Зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулна

Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжихаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” компани энэ сарын 29-ний 16.00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар болжээ. Эхний арилжаагаар 22.35 хувийн зэсийн агуулгатай, нийт 3000 тонн (нойтон метр) зэсийн баяжмалыг тонн тутмыг нь 2141 ам.доллароос эхлэн дуудах нь. Арилжсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй юм байна
2024-04-24

Монголын банкууд Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO гаргах боломжийг эрэлхийлж байна

Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 22-нд эхэллээ. “Capital Markets Mongolia”-ын зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монголын банк, санхүүгийн салбарынхан болон Монголыг сонирхож буй гадаадын хөрөнгө оруулагч, шинжээчид оролцож байна. Монголын хөрөнгө оруулалтын долоо хоногийн хүрээнд Монголоос очсон зочид төлөөлөгчид Нью-Йоркийн Хөрөнгийн биржээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
2024-04-23