Паблик арт, өрөг урлагийн “Нууцаас нууцад” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Ташрамд дуулгахад “Нууцаас нууцад” уран бүтээлийн үзэсгэлэн Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерейд 2023.10.28 өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд үнэ төлбөргүй олны хүртээл болох тул соёл урлагт шимтэн дурлагч хэн бүхнийг урьж байна.
2023-10-13
Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална
Цаашид харилцан сонирхсон салбартаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын шийдвэр чухал гэдгийг тэрбээр онцолсон юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэх талаар тэд санал солилцсон байна.
2023-10-13
Бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн хөтөлбөр”-ийн элсэлт эхэллээ
Бизнес эрхлэгч та олон улсад шалгарсан менежментийн арга барил, Швейцар улсын амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагыг хослуулан бизнесээ удирдан явуулахыг хүсэж байна уу? Тийм бол таныг ХААН Банк болон BNP сан хамтран 5 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Хөгжлийн хөтөлбөр” цогц сургалтад оролцохыг урьж байна.
2023-10-13
ХААН Банк бяслагны үйлдвэрийг Ногоон зээлээр санхүүжүүллээ
Европын холбооны стандартыг бүрэн хангасан тус үйлдвэр нь Монгол Улсын бяслагны зах зээлийн 20 хувийг хангах хүчин чадалтай бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шинэ тоног төхөөрөмж ашигласнаар жилд ялгаруулах нүүрс хүчлийн хийг 177.3 тонноор буюу 30%-иар бууруулах тооцоо гаргажээ. ХААН Банкны ногоон зээлээр түүхий сүү хадгалах танк, бяслаг зүсэгч зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс гадна шилэн фасад, хаалга, 150 мм чулуун хөвөн сэндвич хавтан, дулаан тусгаарлагч зэрэг барилгын дулаалгын материалуудыг авчээ.
2023-10-13
Нийтийн орон сууцны багц стандарт баталлаа
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн захиалгаар боловсруулсан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн зориулалттай орон сууцны барилгын менежмент, багц стандарт"-ыг Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны аравдугаар сарын 5-ны өдрийн С/38 дугаар тушаалаар баталжээ.
2023-10-12
Эрчим хүчний ачаалал 1567 мвт хүрнэ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгажээ. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.
2023-10-12
Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална
Монголбанк 2024 онд инфляцийг 7.8 хувь буюу тус банкнаас гаргасан зорилтот түвшинд хүрнэ гэж үзлээ. Тодруулбал, 2023 оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй байна.
2023-10-11
Нүүрсний өрсөлдөх чадвар, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлаар хэлэлцэж байна
“Mining week 2023” чуулганы гурав дахь өдрөө үргэлжилж, нүүрс болон газрын тосны салбарыг онцолж байна. Энэ өдөр нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийн ажлууд, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх төлөвлөгөө, нүүрс гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх төслүүдийг танилцуулж, нүүрсийг биржээр борлуулсны давуу талууд, нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба гарц боломжийн талаар илтгэл тавигдаж байгаа юм.
2023-10-11
Улаанбаатарт орон сууцын үнэ 9.3 хувиар өсжээ
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт ийм орон сууцын ам метрийнх нь үнэ 3.93, Чингэлтэйд 3.77, Баянголд 3.47, Баянзүрхэд 3.33, Сонгинохайрханд 2.78 сая байсан аж. Тэгвэл дээрх хугацаанд хуучин орон сууцын ам метр нь дунджаар 3.44 сая төгрөгийн үнэтэй байсан гэнэ.
2023-10-11
Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилгын ажил 76 хувьтай байна
Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-10-10
МХБ дээрх 12 компанийн ханш буурчээ
Өнөөдрийн энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,572,011 төгрөгийн үнийн дүн бүхий 721,517 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 21 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-10-10