Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгодог урлаг

Филармонийн найрал хөгжимчид юу, юу тоглоно гэнэ вэ 

Англи хэлтэй нь гадарлах лбайх. Тухайлбал, В.А.Моцартын “Фигарогийн хурим”, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн удиртгал хөгжмийг тоглох бололтой. Л.В.Бетховены “Эгмонт” нь дуурь биш, хөгжмийн томоохон хэмжээний бүтээл гэдгийг хэдэн хүн мэдэх бол. Улсын хөгжмийн хамгийн том байгууллага үзэгч, сонсогчдоороо ингэж даажигнаж болох уу. 
2023-06-13

Домгийн хун гоо бүсгүй болсон ч, эргээд одсон түүх

ДБЭТ-т “Хурмастын дагина” хэмээх үндэсний сонгодог балет мэндлэв. Хурмастын дагина гэдэг нь домог ёсоор хун шувуунаас хүн биеийг олж төрсөн гоо бүсгүй юм. Балетын нээлтийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Цомнолыг түүх судлаач, кино зохиолч Б.Баярмагнай агсан бичсэн бол хөгжим нь Ардын жүжигчин А.Энхтайваных. Хөгжмийн найруулгыг балетмейстер, хөгжмийн зохиолч А.Батдэлгэр хийжээ. Ерөнхий балетмейстер нь Г.Батчимэг.
2023-06-05

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, “Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
2023-06-03

Олон Улсын нэг хүний жүжгийн фестивалиас Гран при хүртлээ

Фестивальд Төв аймгийн Монгол Туургатан театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Янжиндулам нь Б.Батдэлгэрийн “Би хэн бэ” жүжгээр оролцож, Гран при шагнал хүртлээ. Тэрбээр өмнө нь ч олон улсын “Ялагчдын цуваа 2021” уралдаанд оролцож Гран при шагналт хүртэж байжээ.
2023-05-22

И.Дунаевскийн нэрэмжит Гран при шагналыг УДБЭТ-ын дуучин авлаа

Уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин финалд тунан үлдсэн байна. Эцсийн мөчид Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин, 27 настай Н.Чулуунхүү тодорлоо. 
2023-05-22

“Монголын сайхан орон”-ыг жуулчдад толилуулна

Энэ үеэр тоглолтоо бүрэн эхээр нь толилуулахаас гадна хамтын ажиллагааны гэрээ байгуулах, захиалга баталгаажуулах, яриа хэлэлцээхийх үйл ажиллагаануудыг явуулах нь. “Монголын сайхан орон” нь үндэсний бахархал болсон дуу хуур, бүжиг наадмаар дамжуулан нүүдэлчин монголчуудын ахуй соёл, өв уламжлалыг жуулчдад сурталчлан таниулах зорилготой гэнэ. 
2023-05-19

“Тэнгэр аялгуу” хамтлагийнхан гран при шагналын эзэн боллоо

Мөн тэд уралдааны гурван ч тусгай шагналын эзэн болсны зэрэгцээ 2025 онд Япон Улсад аялан тоглох эрхээр шагнуулжээ. “Тэнгэр аялгуу” нь морин хуур, ёочин, лимбэ, эвэр бүрээ, их хуур тоглодог хөгжимчдөөс бүрддэг. 
2023-05-19

“Макбет”-аас үүдсэн хэлхээ бодлууд 

Аливаа дуурийг амилуулж, амьдруулж байдаг хэсэг бол яах аргагүй хөгжимчид юм. Италиас ирсэн Стефано Торболийн удирдсан жүжгийн тоглолт болоод ялангуяа симфони найрлын тоглолт, найрал хөгжмийн дуугаралт гайхамшигтай байсныг хэлэх хэрэгтэй. Баярлалаа хөгжимчид өө. Та нар байхгүй бол тайз яах билээ. Харамсалтай нь, доор байгаа хөгжимчдийг тоож талархах хүн байсангүй. Мөн жүжгийн эхлэл, төгсгөлийн ёсолгоо, элдэв зүйлд шүүмжлэлтэй хандах нь театрын ёс зүйд шууд нөлөөлөх юм. 
2023-05-10

“Шөнө дундын бүжиг”-ийг М.Батболд найруулна

Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг
2023-05-08

У.Шекспирийн "Ромео Жульетта" сонгодог жүжиг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглоно

Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн "Ромео, Жульетта"-гаа У.Шекспир 31 насандаа бичжээ. Тэрээр "Ромео Жулетта хоёр" жүжгээрээ цусан өшөө хонзон авах, феодалын уламжлалт ёсны золиос болсон үнэнч хайр дурлалт хосуудын хувь заяаг яруугаар үзүүлсэн. Мөн хүнлэг сайхан үзэлтэй хүн, хорон санаа, зусардан бялдуучлахын ертөнцтэй тулгарсан эмгэнэлийг илэрхийлсэн гэдэг. 
2023-05-05

Хатагтай Макбет ба гоцлооч Б.Энхнаран

ДБЭТ-ын гоцлол дуучид “Макбет” дуурийг удирдан тоглуулсан итали маэстро Стэфано Торболид өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна билээ. Тэрбээр “Монголын дуурийн дуучид хүчтэй хоолойтой юм” гэж нэгэнтээ хэлсэн. “Макбет”-ын нээлтийн эхний өдөр, тоглолтын дараа маэстрод баяр хүргэхдээ тэр үдэш дуулсан уран бүтээлчдийн тухайд асуухад “Дуучид бүгд гайхалтай сайн байлаа. Би баяртай байна” гэсэн.
2023-05-02

Польшийн ЭСЯ: Уран бүтээлчтэй хамтран хөшөөний алдааг засах болно

Хэсэг уран бүтээлчид Ф.Шопений хөшөөг бүтээж, нотыг нь бичсэн нь шүүмжлэл дагуулаад буй. Польшийн ЭСЯ-наас үүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргажээ.
2023-04-24

УДБЭТ: "Макбет" дуурь бол сорилт юм

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Ж.Вердийн алдарт бүтээл "Макбет" дуурийг олны хүртээл болгоход бэлэн болжээ. Дуурь хайр дурлалгүйгээр өрнөж болдог гэж үү.
2023-04-21

Цэргийн цуутай жанжин Макбетын адал явдал айсуй

Дуурийн театрын тайзны хамгийн эхний, хээтэй улаан хүрэн, зөөлөн хэмээн ялгаж хэлдэг хөшигний наагуур дуурийн найрал дуучид хоёр эгнээ болон зогсоод дуулж байна. Эхний эгнээний голд гоцлол дуучид суужээ. Тэд найрал хөгжимчид суудаг “нүх”-нээс дээхнэ байрласан гэсэн үг юм. Итали маэстро удирдан дуулуулсаар. Тэрбээр байсхийгээд дуучдыг, хөгжимчдийг ч зогсоож, алдааг нь засаж өгнө. Театрын дуучид түүний италиар ч, англиар ч ярихыг ихэвчлэн ойлгох аж. Заримдаа болохоо байхаар нь  оркестрын хөгжимчид дундаас нэгэн бүсгүй торох юмгүй орчуулж өгөх юм. Тэр чухам ямар зэмсгээр тоглодог хэн болохыг мэдсэнгүй.
2023-04-18

"ТОГЛООМЧИД" бол шударга ёс, ухамсрын талаарх гажуудсан үзлийн тухай бодрол юм

Оросын алдарт зохиолч Н.В. Гоголийн "ТОГЛООМЧИД" зохиолыг энэ сарын 20-оос Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилуулах нь.
2023-04-10

Баритон Э.Очирсайхан IV байрт шалгарав

Литва улсын Вильнюс хотод болсон, олон улсын дуурийн дуулаачдын “Virgilius Noreika” III уралдаанд оролцсон манай улсын дуучин, баритон Э.Очирсайхан IV байрт шалгарчээ. Уралдааны тэргүүн байрт Арменийн, удаахад Хорват, гуравдугаарт БНСУ-ын дуучин шалгарсан аж.
2023-04-06

“Energy” контемпорари балет энэ сарын 27-нд тоглогдоно

Тус уран бүтээл таван шинэ бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулсанаараа онцлог юм. Комтемпорари урлагийн талаар тодотгоход модерн, пост модерн урлагуудын халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг.
2023-04-05

Монголын балетын үндэсний V уралдаан маргааш эхэлнэ

Монголын балетын үндэсний V уралдаанд нийт 375 оролцогч бүртгүүлжээ
2023-04-03