Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд уйгагүй хөөцөлдсний дүнд өнгөрсөн оны сүүлчээр үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан хоёр ч ноцтой хэргийг илрүүллээ.
Тус дүүрэгт хүчингийн, тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэд хэдэн хэрэг гарсан юм. Сүүлийн үед гарсан хоёр хэргийн эзэн холбогдогчийг тогтоогоогүй байгаа ч өнгөрсөн оны сүүлчээр гарсан энэ төрлийн хэргийг илрүүлжээ.
Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн албаны эх сурвалжаас тодруулахад “Манай дүүргийн нутагт өнгөрсөн оны ар ван хоёрдугаар сарын 23-ны 20.00 цагийн үед дэлгүүрээс хүнсний зүйл ху далдан аваад явж байсан 14 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан юм. Уг хэргийг үйлдсэн этгээдийг таван сарын дараа манай хэлтсийн Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгийнхан илрүүллээ. Баянзүрх дүүргийн IX хороонд оршин суудаг, Төмөр замын орчмоор хүмүүстэй нийлж явдаг Э.БатЭрдэнэ дээрх хэргийг үйлдснийг тогтоолоо” гэв. Түүнээс гадна тус хэлтсийн ажилтнууд өөр нэгэн ноцтой хэргийг энэ үеэр илрүүлсэн байна. Баянгол дүүргийн XII хорооны нутаг, VI бичил хорооллын хойно байдаг төмөр чингэлэгүүдийн дунд Б гэдэг эмэгтэйг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21- нд хүчирхийлээд улмаар 10.000 долларыг нь дээрэмдсэн хэрэг гарсан аж.
Уг хэргийг мөн л таван сарын дараа тэд илрүүллээ. Энэ хэргийг Говьсүмбэр аймгийн харьяат В.Эрхэмбаяр, С.Эрдэнэбат нар үйлджээ. Бидний авсан мэдээллээр энэ хоёр этгээд 2008 онд хулгай, хүчингийн хэргээр ял эдэлж байгаад суллагдсан юм байна. Шалгалтын явцад гэмт этгээдүүд хохирогчоос дээрэмдсэн 10.000 долларынхаа 6500-гаар нь “Аксент” маркийн автомашин худалдан авсан байжээ. Цагдаагийнхан тэдний автомашиныг хураан авч битүүмжилсэн байна. Мөрдөн байцаалтын явцад энэ хоёр этгээд Баянгол дүүргийн нутгаар явж эзэнгүй айлын цонхоор орж, эд зүйл хулгайлж, ганц нэгээрээ яваа хүмүүсийг дээрэмдэж байсан нь тогтоогдсон гэнэ.
Г.РАВЖАА