Санхүүгийн зохицуулах хорооноос брокер, дилерийн 21 компанийн эрхийг түр хугацаагаар хаалаа. Эдгээр компанийн мөнгөн хөрөнгийн гүйлгээ сүүлийн үед доголдсоноос иргэдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг ийнхүү хамгаалж байгаа аж. “Зэргэд”, “Би ди сек” зэрэг 21 компани энэ жагсаалтад багтжээ.