Манай улсын хилийг өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын харьяат 48 настай Лу Ло Сүн гэгч Дорноговь аймаг дахь хилийн 0129-р ангийн хариуцсан хэсгээр хууль бусаар нэвтрэн орж ирж, тус ангийн хилийн манаачдад баригдсан байна. Харин уг этгээд мэдүүлэхдээ газар орон сайн мэдэхгүйн улмаас төөрч хил зөрчсөн гэжээ. Тиймээс хоёр улсын хилийн төлөөлөгчид уулзаж, Лу Ло Сүнийг эх оронд нь хүлээлгэн өгсөн байна.
Б.Энх-Уянга