Налайхад үйл ажиллагаа явуулдаг нүүрсний хувийн уурхайд хоёр хүн шороонд дарагдаж, амиа алдсан хэрэг хэд хоногийн өмнө гарсан билээ. Хувь хүний эзэмшдэг баталгаагүй амуудад осол гарах нь их байдаг. Тиймээс тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэсгийнхэн хамтран зөвшөөрөлгүй ажиллаж байгаа хувийн нүүрсний уурхайнуудыг хааж эхэлжээ.