Манай улсын иргэд их хэмжээний героин залгиж Хонконгийн хилээр гарах гэж байгаад баригдан тус улсын хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн нэг дуулиан байсан. БНХАУ-ын Сычуань, Юннан, Гуажоу, Гуанжи, Зэжиан муж болон Лаос, Вьетнам, Бирм улсыг дамжсан хар тамхины томоохон бүлэглэл болох “Алтан гурвалжин”, “Алтан хавирган сар” гэх мафийн гар хөл бологчид тэднийг золиослон героин зөөлгөсөн гэх мэдээлэл манай хууль хяналтын байгууллагынханд байгаа. Хонконгт баригд сан манай залуус БНХАУ-ын хуулийн дагуу ял шийтгүүлэх магадлал өндөр байгаа талаар эх сурвалж мэдээлж буй.
Тэдгээр залуус “Ашигтай бизнест зуучилна” гэсэн хүмүүст итгэн ийм бохир ажил хийсэн бололтой. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг зуучилсан байж болох дөрвөн залууг цагдаагийнхан баривчилжээ. БНХАУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэ рэгт холбогдон бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн Л.Байгальмааг Гантуул нарын хүмүүс зуучилсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж, Ганцхудагт хоригдож байгаа.
Иргэдээ мөнгө олох зорилгоор золиослосон байж болзошгүй дөрвөн залууг УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж байгаа талаар баттай эх сурвалж өгүүлсэн юм. Бидний авсан мэдээллээр уг хэрэгт холбогдуулж Улаанбаатар хотын харьяат дөрвөн залууг саатуулснаас хоёр нь ах дүү гэнэ. Тэд БНХАУ-д монгол залуусаа аваачиж хар тамхи зөөвөрлөдөг хүмүүстэй танилцуулж, авч гарч чадвал маш их мөнгө олно гэж итгүүлсэн гэнэ.
Г.РАВЖАА