Беларусийн Минск хотод энэ сарын 14-19-нд болох хутга шидэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тэмцээнд туршлагатай эмэгтэй тамирчдаас Б.Амарбаясгалан, эрэгтэйчүүдээс Т.Энхтөгөлдөр нар оролцох юм. Монголын тамирчид ОХУ-ын Москвад 2022 онд зохион байгуулсан спортын хутга шидэлтийн ДАШТ-д өрсөлдөж байв.
Уфа хотод өнгөрсөн жил болсон олон улсын спортын наадмын хутга шидэлтийн тэмцээнд дөрвөн метрийн ганцаарчилсан төрөлд Б.Должинсүрэн мөнгө, Б.Амарбаясгалан хүрэл медаль хүртсэн. Багийн нийлбэр дүнгээр III байрт шалгарсан билээ. Монголын тамирчид ирэх пүрэв гарагт хөлгийн жолоо зална.