Киргизийн Бишкек хотод энэ сарын 28 хүртэл үргэлжлэх пауэрлифтингийн хэрэглэлтэй хэвтээ шахалтын Азийн АШТ-д манай улсын 43 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, мастер ангилалд оролцож байна. Тэднээс өсвөр үеийнхний ангилалд эмэгтэйчүүдээс -52 кг-ын жинд Ж.Мөнхцэцэг шагналын салхи хагалж, тивийн аварга боллоо.
Түүний амжилтыг буухиалж тус ангиллын -57 кг-д А.Хэрлэнчимэг мөнгө, залуучуудынхад -63 кг-д Монголын пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, “МонАлтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан, ОУХМ Г.Сумъяасүрэн түрүүлэв. Тэгвэл насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн оролцогчдоос -76 кг-д Б.Шинэчимэг, М1 төр өлд +84 кг-д С.Оюун, М2 төрөлд 69 кг-д Х.Энхтүвшин нар тэргүүн байрт шалгарсан байна.