Казахстаны Астана хотод зохион байгуулсан, шатрын блиц (түргэн) болон рапид (түргэвчилсэн) тоглолтын багийн ДАШТ-д Монголоос “Hunnu air” багийнхан улсаа төлөөлж анх удаа оролцлоо. Манайхан энэ удаа дэлхийн чансааг тэргүүлэгч Магнай Карлсен, дэлхийн аварга Дин Лирэн нартай өрсөлдсөн. Тэднээс тавдугаар ширээнд тоглосон Б.Мөнгөнзул түргэн тоглолтын ангилалд хувийн дүнгээр хүрэл медаль хүртлээ. Манай улсын багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Ү.Агьбилэг, Олон улсын шатрын холбооны мастер С.Чингүүн, Б.Мөнгөнзул, дэд мастер А.Эрхэмбаяр нар багтсан юм.
Шатартай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, ахмад шатарчдын Азийн АШТ манай улсад энэ сарын 9-нд эхэлнэ. “Resort world Terelj” зочид буудалд 10 хоног үргэлжлэх дээрх тэмцээнд есөн орны 70 гаруй тамирчин 50, 65-аас дээш насны ангилалд өрсөлдөх нь. Тус тэмцээнд эмэгтэй шатарчид түлхүү хамрагдаж байгаа тул Олон улсын шатрын холбооны мэргэжлийн комисоос цол олгох заалтыг зөвшөөрсөн байна.