Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар 04/73 дугаартай удирдамжийн хүрээнд Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй болон шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа төсөл арга хэмжээний авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилд урьд хийсэн шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гүйцэтгэлийн шалгалтыг 2023 оны 10 дугаар сарын 5-8-ны хооронд хийж гүйцэтгэлээ.
БАЯН-ӨЛГИЙН АЙМАГ
Баян-Өлгий аймагт Азийн авто замын АН-4 сүлжээний Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, гүүрийн барилгын ажлын Багц CW3 хэсэг 11.8 км хатуу хучилттай авто зам, 4.5х4.65м нүхэн гарц, 201.08 у/м төмөрбетон гүүрийн угсралтын ажил болон Багц 1-ийн 6.76 км хатуу хучилттай авто замын баталгаат хугацааны ашиглалтын байдалд өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, заавар зөвлөгөөг өгч ажиллав.
ХОВД АЙМАГ
Ховд аймагт Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд улсын чанартай А0305 дугаартай авто замаас Эрдэнэбүрэн сум хүртэлх 19.776 км болон Ховд сум хүртэлх 18.755 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ.
Мөн Ховд аймгийн төвийн 5.3 км замын ээлжит засварын ажлын гүйцэтгэл, “Шинэ Ховд” үйлдвэрлэлийн паркийн 5 км авто замын барилга угсралтын ажил, Баатархайрхан, Бичигт багийн 0.8 км хатуу хучилттай авто замын ажил,
Ховд-Өлгий чиглэлийн замын аймгийн төвийн 1.7 км замын их засварын ажлын явцад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийв.
Мөн Алтай-Ховд чиглэлийн авто замаас Чандмань сум хүртэлх 56.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд урьд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн гүйцэтгэлд болон Баруун босоо тэнхлэгийн замаас Мөст сум хүртэлх 20.307 км хатуу хучилттай авто замын эвдэрсэн хэсгийн барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллав.
Тээвэрлэлтийн чиглэлээр:
Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дахь Харгантын төмрийн хүдрийн уурхайгаас Ховд аймгийн Мянгад сумаар дайрч Булган сумын Цоохор нуур хүртэлх чиглэлд хийгдэж буй төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын улсын ахлах байцаагчийн хамтарсан хяналт шалгалт хийж, холбогдох баримт бичиг, тээвэрлэлттэй холбоотой зөвшөөрөл, ачилтын бүртгэл, тээврийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан илэрсэн дутагдлыг арилгуулахаар албан шаардлага өглөө гэж ЗТХЯ-аас мэдээллээ.