Төр, нийгмиийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсанд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Уламжлал ёсоор түүний хөш өөнд цэцэг өргөхөөс гадна Ардчилсан намаас үндэсний хэмжээний “Хүний эрх ба үзэл санааны хоригдол” форум зохион байгуулах аж . Үүний хүрээнд дээрх сэдвээр гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм. Мөн Монголын хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар “Төрийн хэлмэгд үүлэлт”, АН-ын хуулийн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяр “Үндсэн эрх ба сонгуульт дарангуйлал” сэдвээр илтгэл тавих нь . Энэ үеэр үг хэлэх, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх, улс төрийн эрх чөлөөний талаар иргэд, улстөрчид, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болох гэнэ . МАН, АН болон Иргэдийн оролцооны нэгдэл намын төлөөллүүд уг арга хэмжээнд оролцох юм байна.