“Олон улсын ахмадын өдөр"-ийн нэгэн онцлох үйл явдал нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний "Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв" ашиглалтад орлоо.
Төвийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, барилгыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын бүрэлдэхүүн болон Ахмадын хорооныхон, бэлтгэл, чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ "Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшил, сайн сайхны төлөө залуу нас, зүрх сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд болон энд хүрэлцэн ирсэн зочид Та бүхэндээ билэгт сайн өдрийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Батлан хамгаалах яам алба хаагчдынхаа болон тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудынхаа санал хүсэлт, нийгмийн асуудалд анхаарах, ажиллах амьдрах орчныг сайжруулж, хүний хөгжлийн орчин болгох талаар багагүй ажлуудыг хийж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтээ хийж байгаа “Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв”-ийн бүтээн байгуулалт юм.
Ахмадууд маань чөлөөт цагаа ая тухтай үр өгөөжтэй өнгөрүүлэх, төрөл бүрийн сургалт зохион байгуулах, залуучуудтайгаа хамтарч ажиллах, зөвлөх, амралт, соёлын ажлуудыг тааваараа явуулах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах өргөөтэй болох санал, хүсэлтийг үе үеийн Батлан хамгаалахын сайд, удирдлагуудад олон жилийн туршид тавьж ирсэн байдаг.
Миний бие ахмадуудынхаа дээрх санал хүсэлтийг бодитойгоор шийдвэрлэж
өнөөдөр энэхүү “Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв”-ийн барилгыг хүлээн авч үйл ажиллагааг нь нээж эхлүүлж байгаадаа туйлын баяртай байна.
Үүний үр дүнд БХЯ, ЗХЖШ төрийн яамд, агентлагуудаас анх удаа ахмадын
болон алба хаагчдын анхны өргөө байгууллага боллоо. Энэ төв маань олон түмэн бужигнасан, халуун дулаан энерги түгээсэн ахмад залуу үеийн үлгэр жишээ
нэгдлийг илэрхийлсэн ажил, амьдрал буцалсан сайхан байгууллага, өргөө
байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Үүний төлөө яам, Жанжин штабын
удирдлага, ахмадын хороод санаачлагатай, сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэж
байна.
Цаашдаа Батлан хамгаалах яамнаас шинээр байгуулагдсан хөгжлийн төвөө
үргэлж дэмжлэг ажиллах болно.
Энэхүү төвийн маань барилга угсралтын ажлыг чанарын өндөр төвшинд хийж
гүйцэтгэсэн “Хөх бүрдний эх” ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлж, ажлын
амжилтыг хүсье. Эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, бие нь эрүүл бат бэх байж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Залуу алба хаагчид даа, ахмад үеэ үргэлж сонсож, сургаал, зөвлөгөө, үлгэр дууриаллыг байнга авч ажил амьдралдаа нэвтрүүлж байхыг, энэ сайхан ахмадуудаа ямагт хүндэтгэн дээдэлж байхыг захиж байна. Зэвсэгт хүчний ахмад залуу үеийн алтан хэлхээ мөнхөд гагнагдаж, Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай" гэсэн юм.