Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг энэ оны есдүгээр сарын 29-ны өдөр хуралдаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөл орсон бөгөөд, Ажлын хэсгийн ахлагч Хууль Зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Сургалт, Хүний нөөц, Цахим хөгжил, Цагдаагийн байгууллагын одоогийн үйл ажиллагааны журмын уялдаа холбоог нягтлах, Материаллаг баазыг хөгжүүлэх талаар төлөвлөж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо