Олон улсын цагдаагийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлж, удирдлагын манлайлалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Шинэ Зеланд Улсад “Олон улсын цагдаагийн эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалт” болов.
Чуулга уулзалтад олон улсын цагдаагийн 75 байгууллагын 800 гаруй удирдах түвшний эмэгтэй алба хаагч оролцсон бөгөөд Монгол Улсаас Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас 3 алба хаагч, Хил хамгаалах байгууллагаас Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, хурандаа Г.Хулан хилчин эмэгтэйчүүдээ төлөөлөн оролцсон юм.