Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн байрлалд энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх үндсэн зорилго бүхий олгох цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор сургууль, Бэрх тосгон, Батноров, Бор-Өндөр, Биндэр, Дадал сумын багууд оролцож, "Гарааны өмнөх ажиллагаа" болон "6 км-ийн гүйлт"-ийн үе шатанд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужлыг сорин өрсөлдөв.
Тэмцээний нийлбэр дүнгээр шилжин явах цомын эзэн багаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Гранат" баг тодорч, дэд байрыг Бэрх тосгоны "Харцага" баг, гутгаар байрыг "Тэмүүжин" цогцолбор сургуулийн баг эзэлж, тусгай байрын шагналыг Дадал сумын "Хас" баг хүртлээ.
Эх сурвалж: Соёл, спортын төвийн дарга О.Эгшиглэн