Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээний хүрээнд зочлох үйлчилгээний салбар, зочид буудлууд, жуулчны баазуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг сурталчлах, жуулчны цар хүрээг улиралд мөрдөх үнийн мэдээлэл олгох, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх HOSPITALITY&TOURISM INTERNATIONAL ЕХРО 2023” үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо.
Жуулчны улирал эхэлж байгаатай уялдуулан зочид буудал, жуулчны баазууд нь бүтээгдэхүүн үйлчилгээний дүр төрх, онцлогийг тодорхойлон, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улирлын үнийн саналыг мэдээлэх, байгуулга хоорондын гэрээ хэлцэл хийх, үйлчилгээний чанарын стандартуудыг сурталчлах зорилгоор “HOSPITALITY&TOURISM INTERNATIONAL ЕХРО 2023” үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Зочлох үйлчилгээний салбар нь аялал жуулчлалын томоохон бүрэлдэхүүн бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолж, эдийн засагт оруулах хувь хэмжээ өндөр юм. “HOSPITALITY&TOURISM INTERNATIONAL ЕХРО 2023” үзэсгэлэн 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд “Мишээл Экспо” ОУҮХ-ны төвд болж байна.