Монголд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадам ирэх наймдугаар сарын 16-23-нд болно. Наадмыг Зохион байгуулах хороо болон спорт холбоод хуралдаж, 11 төрөлд болох тус наадмын ажлын явц, тэмцээний барилга байгууламжтай танилцах хуваарийг зарлав. Жүдо, чөлөөт бөх, таеквондогийн тэмцээн “Степпе арена”-д болох нь. Волейболын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт, хөлбөмбөгийнх нь МХБХ-ны талбайд болох аж. Бадминтоны тэмцээнийг МХБХ-ны футзалын ордонд зохион байгуулах төлөвлөгөөтэй бөгөөд эдгээртэйхолбогдох албаныхан танилцсан байна. Тэгвэл өнөөдөр хөнгөн атлетикийн тэмцээн болох Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэн, энэ сарын 6-нд боксын тэмцээн болох Монгол бөхийн өргөө, 5х5 сагсан бөмбөг, ширээний теннис, и-спортын тэмцээн болох “Уран ган” спорт цогцолбортой танилцах нь. Мөн 3х3 сагсан бөмбөгийн тоглолт зохион байгуулах Сүхбаатарын талбай (түр байгууламж)-тай танилцахаар төлөвлөсөн аж.