Словени улсын Планика хотод үргэлжилж буй гүйлтийн цанын 43 дахь удаагийн ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид оролцож байна. Тэднээс Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн А зэрэглэлийн спринт уралдаанд 40 орны 133 тамирчинтай уралдаж 79, эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг 99 цаначинтай өрсөлдсөнөөс65, А.Энхтуул 75 дугаар байр эзэллээ. Үүний дараа манай цаначид холын болон дундын зайн уралдаанд оролцсоноос Б.Ачбадрах 100 тамирчнаас 66-д орж, улсынхаа дээд амжилтыг 21 байраар ахиулав. Тэрбээр Казахстан, Япон зэрэг Азийн орны т
амирчдын ард шил дарж, долоод жагсав. Монголын шигшээ багийнхан дөрвөн жилийн өмнөДАШТ-ий B ангилалд өрсөлдөж, тэмцээнээ өндөрлүүлдэг байсан. Тэгвэл техник, ур чадвараа ахиулснаар энэ удаа А ангилалд бүх зайн уралдаанд хурд сорьсон байна. А.Энхтуул тус тэмцээний анхны уралдаан болох тэшилтийн техникийн таван км-ийн зайд 38 тамирчнаас IV байрт шалгарсан юм. Сонирхуулахад, Планика хот Олон улсын цанын холбооны 2018 онд болсон 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэмтэй өрсөлдөж, ДАШТ зохион байгуулах эрх авсан.