Тайландын нийслэл Бангкок хотод болсон, жиү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнд манай тамирчид өрсөлдөж нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс “BB jiu jitsu academy”-ийн Н.Буянжаргал медалийн салхи хагалж, 45 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Эрэгтэйчүүдээс 94 кг-д МУБИС, “Jump MGL”-ийн Г.Гантулга мөнгөн медаль зүүж, Азийн холбооны “Dedication award” шагналын эзэн болжээ. Энэ удаа 77 кг-д “Ralph grecie Mongolia”-гийн Ж.Дагвасүрэн хүрэл медаль гардсанаар Монголын тамирчдын шагналын тоог ахиулав. Жиү жицүчид тус хотод хамтарсан бэлтгэл хийж, ирэх амралтын өдөр “Thailand pro” тэмцээнд үргэлжлүүлэн оролцох юм.