Монгол Улсад ирэх зургадугаар сард ширээний теннисний Азийн АШТ болно. Үүнд 45 орны тамирчид ирж оролцох нь. Улаанбаатар хотод эхлэх уг тэмцээний бэлтгэлд зориулж сар бүр хоёр удаа чансаа тогтоох, 30-аас дээш насныхны тэмцээнийг тогтмол зохион байгуулахаар болсон. Эхний А ангиллын тэмцээнд 22 тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдээс “Бридж” клубийн Б.Даваадорж тэргүүлж, Б.Энхбат (“Оч”), Т.Болд (“Аттила”) нар удаалжээ. Эмэгтэйчүүдээс Х.Уранчимэг шигшээ тоглолтод шалгарсан байна. Ташрамд дурдахад, БНСУ-ын Жонбуг мужид Ази, Номхон далайн орнуудын мастеруудын наадмыг ирэх тавдугаар сарын 12-20-нд зохион байгуулахаар боллоо. Тус наадамд 70 орны 28 мянга гаруй тамирчин спортын 24 төрлөөр, 30, 40, 50, 60, 70, 80+ гэсэн насны ангилалд өрсөлдөх юм. Монголын ширээний теннисний ахмад тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон холимог хос, багийн төрөлд өрсөлдөхөөр бэлтгэл базааж байна.