Монголын дугуйн холбооныхон Спортын төв сургуультай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Спортын төв сургуульд Олон улсын дугуйн холбоо болон Азийн дугуйн холбооны дэмжлэг туслалцаатайгаар Дугуйн сургалтын төв байгуулахаар зорьжээ. Ирээдүйн залгамж халаа болсон хүүхэд, залуучуудыг бэлтгэдэг тус сургуулийг 2008 онд анх байгуулсан бөгөөд эндээс олон шилдэг дугуйчин төрсөн. Тухайлбал, улсын шигшээ багт хурд сорьж буй, Азийн шилдэг тамирчин, ОУХМ С.Жамбалжамц, Б.Идэрболд, Д.Эрхэс, Б.Наранхүү нарыг дурдаж болно.