Сингапур улсад дөрөвдүгээр сарын 7-9-нд зохион байгуулах спорт өрөлтийн ДАШТ-д Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин өрсөлдөнө. Тэднийг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн сар бүр явуулсан “Улсын чансаа” тэмцээний цикл өрөлтийн амжилтын үзүүлэлтийг нь үндэслэн оролцуулахаар болжээ. 2021 оны спорт өрөлтийн ДАШТ-ээс манай тамирчид таван медаль хүртсэн билээ.