БНСУ-д энэ сарын 19-23-нд болсон уулын дугуйн Азийн АШТ-д манай улсаас дасгалжуулагч Т.Төгөлдөрийн удирдлагад шигшээ багийн тамирчид хурд сорив. Тус тэмцээний экстрем “Downhill” төрөлд манай хоёр дугуйчин өрсөлдөж, Г.Чингүүн хүрэл медаль хүртлээ. Монголд дугуйн спортын энэ төрлийг 2014 оноос хөгжүүлжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа эх орондоо УАШТ анх удаа зохион байгуулж, Индонезийн Жакарта хотод болсон Азийн наадамд тамирчдаа сойсон. Энэ удаагийн Азийн аваргад элит эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, эмэгтэйчүүдийнхэд ОУХМ Ц.Солонго, 23 хүртэлх насныхны ангилалд Б.Батбаатар нар оролцжээ.