Цахим орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэхээ больсон тул Монголын шатахуун түгээх газрууд АИ-92 бензин борлуулахгүй байна гэх мэдээлэл түгжээ. Энэ талаар УУХҮЯ-аас тодруулахад “Хангаж, нийлүүлэлт хэвийн байгаа. "МТ" компанийн хувьд долларын ханш өссөнтэй холбогдуулан санхүүгийн асуудал үүсэж, 150 салбараас АИ-92 бензинийг борлуулахгүй байгаа. чадахгүй. Бусад компанийн хувьд тус шатахууныг хэвийн импортолж буй. Мөн нөөц хэвийн байгаа” гэв.
Улсын хэмжээнд есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар А-80 автобензиний 50 хоногийн, АИ-92 автобензиний 22 хоногийн, АИ-95 болон ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 16 хоногийн, АИ-95 автобензиний 31 хоногийн, ДТ-ний 40 хоногийн хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 17,096 тн, хангайн бүсэд 5,430 тн, төвийн бүсэд 24,534 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,085 тн. Манай улс он гарсаар нийт 1,336.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.2 мян.тн, АИ-92 автобензин 426.2 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 679.9 мян.тн, онгоцны түлш 25.7 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 133.3 мян.тн байна.