Армени улсад ирэх сарын 14-16-нд самбо бөхийн сурагчдын ДАШТ-ийг зохион байгуулна. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн боллоо. Монголын жүдо академийн дасгалжуулагч О.Чинбат, Э.Намуунцэцэг, Б.Гантогтох нарын удирдлагад уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон тамирчин өрсөлдөв. Тэднээс охидын 59 кг-д Г.Ундрал, -72 кг-д О.Номинзул нар аваргаллаа. Хөвгүүдийн 64 кг-д Н.Тэмүүжин, 79 кг-д Б.Даваадагва нар тэргүүн байрт шалгаран, эх орноо төлөөлж ДАШТ-д оролцох эрх өвөртлөв.