ОХУ, Монголын сүмочид оролцсон “Кубок центра Азии-2022” тэмцээн Тувагийн нийслэл Кызылд болсон. Шагналын сан өндөртэй уг тэмцээнд Увсаас үндэсний бөхийн аймгийн цолтой дөрөв, сумын цолтой нэг бөх сүмогоор хүч үзэв. Манай бөхчүүд тус бүр хоёр мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, 92 кг-ын жинд Г.Цогтгэрэл, 100 кг-д Э.Лхамхүү мөнгө, 115 кг-ын үнэмлэхүй жинд Б.Нямсамбуу хүрэл медаль хүртэв. Тэгвэл Б.Нямсамбуугийн төрсөн ах, чөлөөт бөхийн ОУХМ Б.Нямдорж 70 кг-д, аймгийн заан Х.Мөнхжаргал 85 кг-д V байрт шалгарснаар манай тамирчид багаараа III байр эзэлсэн байна.