Монголын дугуйчид сүүлийн 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд энэ жил “Ferei Mongolia development” мэргэжлийн баг анх байгуулж, өнгөрсөн гуравдугаар сард болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын дугуйн холбоотой хамтран үндэсний шигшээ баг байгуулахаар болжээ. Шигшээ багийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулна гэж талууд шийдвэрлэсэн байна. Дугуйн спорттой холбоотой өөр нэгэн мэдээлэл дуулгахад, Турк улсад болсон “Grand prix Develi” цуврал тэмцээнд 15 орны 12 багийн 70 гаруй тамирчин хурд сорьжээ. Манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчин, Малайзын мэргэжлийн дугуйн “Terengganu” багийн гишүүн, ОУХМ С.Жамбалжамц тус тэмцээнд түрүүлж, чансаагаа 40 оноогоор ахиулав. Тэрбээр тус тэмцээний дараа үргэлжлүүлэн “Grand prix Cappadocia” уралдаанд оролцож, IV байрт шалгарснаар чансаагаа дахин 20 оноогоор ахиулжээ. Ингэснээр Ази тивд II, дэлхийд 171 дүгээрт жагсаж байна. Улсын чансааны хувьд тивдээ II, дэлхийд 34 дүгээрт байрт бичигдэж буй юм.