БНСУ-ын Чанвон хотод болсон пара буудлагын дэлхийн цомын тэмцээн өндөрлөв. Уг тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзориг 561 оноогоор хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр тус тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэв. Г.Ганзориг өмнө нь P4 буюу 50 метрийн дасгалд 212.1 оноогоор түрүүлж, P3 буюу 25 метрийн дасгалд IX байрт орсныг бид мэдээлсэн билээ. Эмэгтэйчүүдээс А.Ууганцэцэг хийн бууны Р2 дасгалд (527 оноо) арваннэгдүгээр байр эзэлжээ.