Өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд Холливудын нэрт жүжүигчин Рей Лиоттаа 67 насандаа таалал төгсжээ.
Тэрээр унтаж байхдаа нас барсан бөгөөд үхлийн шалтгааныг хараахан мэдээлээгүй байна. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр жүжигчин Доминикан улсад "Dangerous Waters"/Аюултай ус/ киноны зураг авалтад оролцож байжээ.
Лиотта 1986 онд "Something Wild"/Зэрлэг юм/ инээдмийн киноны хоригдол асан Рэй Синклэйрийн дүрээрээ олонд танигдаж амжилтад хүрсэн. Эл дүрээрээ тэрээр “Алтан бөмбөрцөгт” нэр дэвшиж байсан.
Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг кинонуудын нэгд тооцогдож, гангстер киноны "алтан стандарт"-д багтдаг найруулагч Скорсезегийн "The Goodfellas" /Сайхан_ залуус/ бүтээл түүнийг жүжигчний хувьд жинхэн утгаар нь нээсэн юм.
2021 онд Лиотта “Soprano’s clan”/Сопрано овгийнхон/, “The Many Saints of Newark” /Ньюаркийн олон гэгээнтнүүд/ кинонд тоглосон аж. Лиотта өчигдрийг хүртэл уран бүтээлээ үргэлжлүүлсээр байжээ.