Өнөөдөр гадаа хоёр хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 130 дахь өдөр бөгөөд он дуусахад 235 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө хоёр хэмийн дулаан бол шөнөдөө 9 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9, Их морь одтой, харагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агруус авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3110.00, зарах нь 3115.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 40.00, зарах нь 41.00, юань 465.00, зарах нь 468.00, вон 2.45, зарах нь 2.49 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.30 цагт Гэрлэх ёслолын ордонд Олон Улсын Гэр бүлийн өдрийг угтаж 60 залуу хосын хуримыг хийх “Дурсамж” ёслолын нээлт болно. Утас: 99036263
- 10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Нэг энхийг сахиулагч-Нэг мод" өдөрлөг болно.
- 10.00 цагт ХСҮТ-д "Хавдрын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ" үндэсний сургалт эхэлнэ. Утас: 99917001, 99015501, 99063902
- 11.00 цагт "Norphei art gallery"-д “Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- 12.00 цагт "AB center"-т Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсний хагас зуун жил, багшилсны 30 жилийн ойг тохиолдуулан, шавь нарынх нь санаачилгаар энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах талаараа мэдээлнэ. Утас: 88569093
- 13.00 цагт Монголын хүүхдийн ордонд Монголын математикийн 58 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Утас: 99040597
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1949 онд Италийн нэрт загвар зохион бүтээгч Миуччиа Прада мэндэлжээ.
- 2013 онд АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн худалдааны ихэр цамхагийн буурин дээр "One World" дэлхийн худалдааны төв ашиглалтад оров. Ингэснээр Хойд болон Өмнөд Америк тив дэх хамгийн өндөр барилга болсон юм.
- 2005 онд Гүрж улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөг Жорж В.Бушийг Тбилис хотод Гүржийн Ерөнхийлөгч Михайл Саакашвилитэй уулзах үеэр Владимир Арутюниан гэгч гар бөмбөгөөр амь насанд нь халдахыг завдав. Түүнд шүүхээр бүх насаар нь хорих ял оноосон билээ.
- 2002 онд ОХУ-ын Засгийн газарт АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг 1.4 сая ам.доллар бэлнээр, очир эрдэнэ зэргээр наймаалцсан нь тогтоогдсон Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Роберт Ханссенд бүх насаар нь хорих ял оноов.
- 1994 онд Өмнөд Африкын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Нелсон Мандела албан ёсны тангараг өргөснөөр тус улсыг удирдсан анхны хар арьст Ерөнхийлөгч болжээ.
- 1975 онд технологийн алдарт "Сони" компани анх удаагаа дүрс бичлэг тоглуулагчийг Япон улсад худалдаанд гаргажээ.
- 1962 онд алдарт Марвел зурагт комикс "Гайхамшигт Халк" комикыг олны хүртээл болгожээ.