МҮХАҮТ, Оюуны өмчийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо хамтран “Европын Холбоонд бүртгүүлсэн Монголын анхны газар зүйн заалтын туршлагаас” цахим уулзалт зохион байгууллаа. Энэхүү сургалт, уулзалтын хүрээнд газар зүйн заалтын ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, газар нутгийн, байгаль, цаг уурын онцлог, ард иргэдийн өв соёл шингэсэн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход газар зүйн заалт хэрхэн холбогдож буй талаар болон 2022 оны нэгдүгээр сард Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Монголоос анх удаа Европын Холбоонд бүртгүүлэхэд гарсан сорилтууд, туршлагаас хуваалцах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад нэгдсэн ойлголт, мэдээллийг хүргэсэн юм.