ХНХЯ-наас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлж буй. Эл ажлын хүрээнд нас барсан иргэдийн нэр дээрх үнэт цаасыг ар гэр (гэр бүлийн гишүүн)-т өвлүүлж, мөнгөжүүлж эхэлжээ. Тиймээс залгамжлах эрхтэй иргэдийн холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч нэгтгэж байгаа аж. Улмаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох гэнэ.
Өв хүлээн авах эрхтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж Нийгмийн даатгалын байгууллагад хандах шаардлагатай аж.
-Өвлөх эрхийн гэрчилгээ (эх хувь)
-Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл лавлагаа)
-Нас барсны гэрчилгээ (эсвэл лавлагаа)
-Мөнгө хүссэн өргөдөл.
Өв хүлээн авагч нь үнэт цаасны хувьцааны данс нээлгэсэн байх ба хувьцааны данс нээлгэсэн эсэх мэдээллийг https://1072.ett.mn/... цахим хаягаар шалгах боломжтой.