Монголыбанк өнгөрсөн сард 358.9 кг үнэт металл буюу алт худалдан авснаа мэдээллээ. Ингэснээр энэ он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 3.8 тонн алт худалдан аваад байна. Энэ нь 2021 оны мөн үеийнхээс 453 кг-аар буурсан үзүүлэлт болжээ. Дөрөвдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Төвбанкны хэлтэс 2.4, Баянхонгор дахь салбар нь 25.5 кг үнэт металл худалдан авсан аж. Түүнчлэн алт худалдан авах дундаж ханш 188 943 төгрөг байжээ. Энэ нь жилийн өмнөхөөс ойролцоогоор 25 000 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.