Лондоны металлын биржид сүүлийн нэг сарын хугацаанд хөнгөн цагааны ханш сүүлийн 13 гаруй жилд байгаагүй өндөр дүнгээр хямдарсан тухай “Reuters” дамжуулав. БНХАУ-д хөл хорио тогтоосон, АНУ бодлогын хүүгээ нэмэх гэж буй зэрэг нь үүнд нөлөөлсөн аж. Мөн дэлхийн эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг илтгэдэг зэсийн ханш сүүлийн нэг сард өнгөрсөн есдүгээр сараас хойш байгаагүй өндөр дүнгээр буурс ныг дурдлаа. Гэхдээ урд хөрш эдийн засгийн өсөлтөө тогтвор жуулах бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэнийг тэмдэглэх хэрэгтэй. Баасан гарагт тонн хөнгөн цагааны ханш 3051 ам.доллартой тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс зургаан хувиар доогуур дүн болов. Түүнчлэн зэсийн үнэ энэ хугацаанд 5.3 хувиар буурснаар тонн нь 9695 “ногоон”-той тэнцсэн юм.