Өнөөдөр гадаа 23 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 02-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 122 дахь өдөр бөгөөд он дуусахад 243 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 0 хэм байх нь ээ.
- Билгийн тооллын 2, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3112.00, зарах нь 3120.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.00, зарах нь 37:40, юань авах нь 463.00, зарах нь 474.00, вон 2.46, зарах нь 2.52 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- 11.00 цагт УБЕГ-т улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсэг олгох ажлын нээлт болно.
- 14.00 цагт Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан иргэдтэй уулзана.
- 14.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" волейболын шигшээ тэмцээний нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Индонез улсад Үндэсний боловсролын өдөр тохиож байна.
- 2011 оны энэ өдөр "Аль Кайда" бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладен нас баржээ.
- 2014 онд Афганистаны Бадахшан хотод хөрсний нуралтын улмаас 2,500 гаруй хүн ор сураггүй болжээ.
- 2012 онд Норвегийн суут зураач Эдвард Мюнкын зурсан "Хашхираан" уран зураг Нью-Йоркын дуудлага худалдаагаар 120 сая ам.доллараар зарагджээ. Ингэснээр дэлхийн хамгийн үнэтэй уран зураг болсон юм.
- 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон АНУ-ын Армийн хэрэгцээнд байршил тогтоох "GPS" төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрөв.
- 1999 онд Панамын сонгууль: Тус улсын Ерөнхийлөгчөөр Мирея Москосо сонгогдов. Тэрээр энэ суудалд суусан тус улсын анхны эмэгтэй улстөрч болжээ.
- 1998 онд Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр Европын төв банкыг байгуулжээ. Тус банк нь Европын холбооны гишүүн орнуудын мөнгөний бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий банк юм.