Манай улс энэ он гарснаас хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 3.34 сая тонн нүүрс экспортолжээ. Дээрх хугацаанд зэсийн баяжмал 422.1, төмрийн хүдэр, баяжмал 910.4 мянган тонныг нийлүүлсэн тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Төвбанк энэ хугацаанд 3.73 тонн алт худалдан авсан дүн гарсан байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 138 628 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 автобензиний 11 367, АИ-92-ын 44 548, АИ-95-ын 4565, дизель түлшний 77 485 тоннын нөөц байсан аж. Өөрөөр хэлбэл, АИ-92 бензиний 33, АИ-95-ын 51, А-80-ын 68, дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байсан гэсэн үг. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 69 987 тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. Тодруулбал, А-80 автобензиний 3023, АИ-92-ын 25 132, АИ-95-ын 2960, дизель түлшний 38 403 тоннын нөөцтэй байв. Энэ нь АИ-92-ын 26, АИ-95 бензиний 44, дизель түлшний 35 хоногийн буюу хэвийн нөөц болохыг дурдлаа. Монгол Улс 2022 он гарснаас хойш 491.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүний 12.1 мянган тонн нь А-80, 177.2 мянга нь АИ-92, 9.2 мянга нь АИ- 95/98, 246.3 мянга нь дизель түлш, 11.3 мянга нь онгоцны түлш, 35.7 мянга нь бусад бүтээгдэхүүн гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор