"Start up-2022" Улсын уралдаанд 290 багийн 460 гаруй залуус оролцож байна. Улсын аваргад шалгарсан эхний 6 багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 99,000,000 төгрөгийн санхүүжилт олгох юм. Тодруулбал, нэгдүгээр байрт нэг баг шалгаруулж, 20,000,000 төгрөг хоёрдугаар байрт хоёр багт тодруулж, 17,000,000 төгрөг, гуравдугаар байрт гурван баг шалгаруулж, 15,000,000 төгрөгийг баг тус бүрт олгоно. Мөн Үндэсний ялагчаар тодорсон нэг багийг 2022 оны тавдугаар сард болох JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганы хүрээнд зохион байгуулагдах Creative Young Entrepreneur (CYE) уралдаанд улсаа төлөөлөн оролцох эрхтэй болно.