Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй, тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дээрх заалтын үйлчлэх хугацаа өнөөдрөөс эхэлж буй. Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болох юм. Тиймээс Гаалийн ерөнхий газрынхан өнөөдрөөс эхлэн, хуулийг хэрэгжүүлэх үүднээс гадаад валют, үнэт металлын экспортыг хязгаарлав.