“Бид хэд” нэгдэл, найруулагч Г.Батзаяа “Ганцхан шалтгаан” киногоо энэ сарын 20-ноос үзэгчдэд хүргэнэ. Тэрбээр “Би 2019 онд цусны хорт хавдар өвчнөөр шаналж олон хүний хайр, тус дэмээр хөл дээрээ боссон юм. Эмнэлгийн орон дээр, эмчилгээнээс эмчилгээний хооронд өдөр, хоногийг өнгөрүүлэхдээ амьдралаа эргэцүүлж бодсон. Тиймээс хүмүүсийн надад өгсөн тэр их сэтгэлд хариу барьж “Баярлалаа” гэж хэлэхийн зэрэгцээ амьдрах ямар сайхан юм бэ гэдгийг ойлгоосой гэж хүссэн юм. Тиймээс реппер Thunder-т санал тавьснаар тэрбээр үг бүр нь сэтгэлд хүрэх амьтай дуу бүтээсэн. “Ганцхан шалтгаан” дуу олон хүнд урам зориг, амьдралыг өөрөөр харах хүч өгсөнтэй адил би киногоороо дамжуулан амьдралдаа гутарч, урам хугарсан нэгэнд дахин өндийх түлхэц болохыг хүссэн” гэв. “Ганцхан шалтгаан”-ны гол дүрд Б.Хонгорцог, У.Нартай, Б.Золжаргал, Ц.Тэгшбаяр нар тоглосон бөгөөд Ардын жүжигчин Д.Гүрсэд, Гавьяат жүжигчин Т.Цэмпилмаа нарын туршлагатай уран бүтээлч хамтарчээ.
А.Тайшир