Төв талбайд залуус хоёр дахь өдрөө жагсаж байна. Тэд Ерөнхий сайдаас үнийн хөөрөгдлийг бууруулах, татварын дарамтыг багасгах, цалин нэмэх, УИХ-ын гишүүн, жирийн иргэдтэй хуулийн өмнө эрх тэгш эрхтэй байлгах зэрэг долоон зүйлийг шаардаж буй. Үүний дагуу Ерөнхий сайд өнөөдөр төв талбайд гарч ирж иргэдтэй уулзлаа. Улмаар Засгийн газрыг яг одоо хуралдуулахаа амлалаа. Улмаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөртөө багтаж танилцуулах гэнэ. Харин залуус шийдвэр гартал жагссаар байх болно гэдгээ илэрхийлэв. Залуусын жагсаал үргэлжилсээр байна.