Дундаж цалингийн хэмжээ 2021 онд 1.4 сая төгрөгт хүрсэн нь 504.7 ам.доллартой тэнцэж байна. Дундаж цалингийн өөрчлөлтийг 2014 онтой харьцуулахад 642.0 мянган төгрөгөөр өссөн бол доллароор авч үзвэл ердөө 83 ам.доллароор өсжээ.83 ам.долларын өсөлтийг төгрөгөөр илэрхийлбэл 236.5 мянган төгрөг болж, цалингийн өсөлт 405.5 мянган төгрөгөөр үнэгүйдэж буй гэж ҮСХ-оос мэдээллээ.