Дэлхий дахинд долларын ханш унаж байхад манайд өсөж, нөөц нь дуусаж байгаа. Ийм учраас нэг хүнд гурваас доош сая төгрөгөөр доллар сольж өгөх журмыг Монгол банкнаас гаргажээ гэх мэдээлэл байна. Энэ мэдээлэл нь үнэн, эсэх талаар Монгол банкнаас тодруулахад "Монгол банкнаас тийм журам гаргаагүй. Гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум орчим амдоллор байгаа. Импортын найм орчим сарын хэрэгцээг хангах нөөц бий " гэв.
Мөн "Монгол банкнаас төв банкны хууль болон банкны тухай хуулиар арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар бид валют өгсөн ч, хэнд хэдийг өгөх вэ гэдэгт Монгол банкны зүгээс хязгаарлалт тавихгүй. Банкууд өөрсдийнхөө харилцагчидтай арилжаагаа хийгээд явдаг. Валютын арилжаанд Монгол банк ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Тухайлбал, арилжааны банкууд валютын арилжаанд Монгол банк хязгаарлалт тогтоосон гэдэг ташаа мэдээлэл. Бидний зүгээс холбогдох банкуудад анхааруулаг өгч буй" гэлээ.