Сүүлийн өдрүүдэд хэн нэгэн нь Нийслэлийн орон сууцны корпорацийн нэрийг ашиглан, хуурамч хаяг, хуудаснаас "Орон сууцны төсөл, хөтөлбөрт хамруулж өгнө" хэмээн иргэдийг илт төөрөлдүүлсэн мэдээлэл гаргах болжээ. Орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэд дээрх зохисгүй, хууль бус үйлдлээс шалтгаалан эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол хүлээх эрсдэл гарч байгаа гэнэ. Эл явдлыг таслан сэргийлэх зорилгоор НОСК-аас албан ёсны сэрэмжлүүлэг гаргалаа. Тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дараах эх сурвалжаас мэдээлэл авах нь чухал гэдгийг тэд онцолжээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн орон сууцны корпораци /фэйсбүүк хуудас/ Фэйсбүүк хуудсаар хандан мессэнжэр чат бичих, утсаар ярихыг тэд зөвлөж байна.