Сүүлийн гурван жилийн байдлаар манай улсын ОХУ-аас авсан импортын 55 хувийг нефть, 3.7-г нь гангаар хийсэн бүтээгдэхүүн, 2.5-ыг нь улаан буудай, 2.1-ийг нь азотын бордоо, үлдсэнийг нь бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн эзэлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн жилийн байдлаар хойд хөрш нь Монгол Улсын азотын бордооны импортын 98.5, нефтийн бүтээгдэхүүний 88.6, байгалийн хийн 84.3, арматур төмрийн 62 хувийг бүрдүүлжээ. Энэ хугацаанд хүнсний бус бараа, бүтээгдэхүүний импортод 5.9 тэрбум ам.доллар зарцуулсны 38.4 хувийг Европын орнууд, үүнээс 27.5-ыг нь ОХУ бүрдүүлсэн аж. Тэгвэл хүнсний бараа, бүтээгдэхүүний импорт 962.7 сая “ногоон”-д хүрснээс 57.3 хувь нь Европын орнуудад ногдсон байна. Үүнээс 35.8 хувийг нь ОХУ-аас авсан гэнэ
Бэлтгэсэн Ц.Болор